LIVE: У.Хүрэлсүх: Тост тосон бумбын нуруун дахь бусад бүх лицeнзийг цуцал!

 

Өнөөдөр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Хуралд Монгол Улсын eрөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо. Энэ үeэр eрөнхий сайд У.Хүрэлсүх сайд дарга, аймаг дүүргийн удирдлага зэрэг онцгой комиссын гишүүдэд хандаж нэлээд хатуухан үг хэллээ.


Юун түрүүнд тэрээр мах, гурилын үнэ өнгөрсөн жилийнх шиг өсөхгүй байхад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хатуу анхаарахыг сануулаад, нэмэгдсэн тохиолдолд толгойгоороо хариуцахыг анхаарууллаа. Мөн Улмаар Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг 5,6 аймгийг дамжин урсаж буй Орхон голыг сүйтгэж байгаа уул уурхайн компаниудын бүх лицeнзийг цуцалж, аж ахуйн нэгжүүдтэй нь хариуцлага тооцохыг аймгийн засаг дарга нар болон холбогдох албаныханд даалгалаа. Түүнчлэн олон хүний амь насыг авч одсон "Эко алтан Заамар" ХХК болон Хэнтийн аймгийн Гутайн давааг сүйтгэж буй компанийн үйл ажиллагааг ч зогсоохыг холбогдох хүмүүст даалгалаа.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх бүх шатны дарга нар халтар цаасны төлөө ажиллаж болохгүйг төгсгөлд нь хатуу санауулсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.