СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Томоохон голуудын усны түвшин нэг хоногт 14-45 см-ээр нэмэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, маргааш баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, нөгөөдөр төв болон говийн  аймгуудын нутгаар, 13-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Өчигдөр оройны байдлаар Хэнтий нурууны Ерөө, Туул, Сэлбэ,  Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Цагаантуруут, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Намир, Хариг болон Сэлэнгэ мөрний адгаар үерийн түвшинг 5-35 см , Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.