Үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр илэрчээ

 

. Хяналтын шинжилгээгээр тарваган тахлын голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор өвчнийг агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт, тоошил, экологи, популяцийн судалгаа хийжээ. Шинжилгээнд 19 тарвага, 33 зурам 156 үлийн цагаан оготно, 185 гулигдас, 6 зэм, үхдэл олзворлон лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Лабораторийн шинжилгээг нян харах, нян судлал, биологийн үндсэн аргуудыг хослуулан хийжээ. Шинжилгээгээр Уянга сумын Муруй багийн “Оройн нуурын ам”-аас олзворлосон үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр хоёрыг илрүүлэн дүйн тодорхойлох сорилуудаар баталгаажуулан ЗӨСҮТөвд хүргэхээр бэлтгэж байна.

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.