ВИДЕО: Дэлхийн хамгийн том мөсөн уул хойд зүг рүү нүүдэллэжээ
2017 онд Антарктикын мөсөн арлаас тасарсан А68 мөсөн уул өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хойд зүг рүү хөвж нүүдэлснийг эрдэмтэд тогтоожээ. Хиймэл дагуулын зурагнаас харахад дэлхийн хамгийн томд тооцогдож буй мөсөн уул Ведделийн тэнгист хөвж Цагаан тивийн хойгийн дагуу хойд зүг рүү нүүдэлж 250 км орчим хөдөлсөн байна.
Аварга мөсөн уул 160 км урт, их наяд орчим тн жинтэй ба магадгүй дэлхийн хамгийн том мөсөн уул төдийгүй мөсөн арал болж магадгүй гэж эрдэмтэд үзжээ. А68 нь хэмжээгээрээ том харагдаж байгаа ч зузаан нь ердөө 200 метр байгааг кредит карттай зүйрлэж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.