Анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэд тодорлоо

Дэлхийн нийтэд хамгийн их нүүрлэж, айдаст автуулаад байгаа өвчин бол хорт хавдар. Хорт хавдрыг эмчлэхээр тэмцэж буй Америкийн иргэн Жэймс Аллисон болон Японы иргэн Тасуку Хонжо нар 2018 оны Нобелийн шагналын эзэд боллоо. Тэдний судалгааны ажлын гол зорилго нь хүний биеийн дархлааны тогтолцоог дэмжиж хорт хавдрын эсийн эсрэг тэмцэхэд оршино. Энэ нь дэлхийн нийтээрээ хорт хавдартай тэмцэж байгаа орчин цагт маш чухал нээлт, амжилт болсон гэж Нобелийн шагналын хороо мэдэгджээ. Түүнчлэн х юм.

1

Жэймс Аллисон бол Техас хотын Их сургуулийн Андерсоны хорт хавдартай тэмцэх төвд ажилладаг. Нобелийн шагнал хүртсэн сайхан мэдээг хамгийн түрүүнд хүү нь дуулгажээ. “Одоог хүртэл цочролоосоо гараагүй байна” хэмээн Нобелийн шагналын хороотой утсаар ярих үедээ хэлсэн байна.

1

Тасуку Хонжо Киото Их сургуульд профессороор ажилладаг, амьдралынхаа 34 жилийг хүний биеийн дархлаа судлахад зориулжээ.

Сонирхуулахад .

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.