Б.ДАМДИН-ОЧИР
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон.
Тэдний оронд шинэ гишүүдийг сонгох сонгууль анхан шатны шүүхийн шүүгчид, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн дунд өнгөрсөн пүрэв гаригт боллоо.
Н.Лүндэндорж анхан шатны шүүхийн, Д.Эрдэнэчулуун давж заалдах шатны шүүхийн, Д.Эрдэнэчулуун давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс сонгогдож ШЕЗ-д орж ирж байв.
Пүрэв гариг орон даяар цахимаар явагдсан сонгуулиар давж заалдах шатны шүүхийн шүүгчид 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа Д.Цогтсайханыг сонгосон байна. Түүний нэрийг Ерөнхийлөгч уламжлахаар болсон байна.
Давж заалдах шатны шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комиссоос түүнтэй хамт Оюуны өмчийн газарт хэлтсийн дарга Э.Мягмардорж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч Э.Зоригтбаатар, Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын нэрийг дэвшүүлж өрсөлдүүлсэн юм.
Харин Анхан шатны шүүхийн шүүгчдийн тооллогын төв комиссоос Н.Лүндэндоржийн оронд ШЕЗ-ийн гишүүнд 13 хүнийг нэр дэвшүүлсэн. Санал хураахад олонхийн санал авсан нэр дэвшигч тодроогүй тул хамгийн олон санал авсан ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Т.Мэндсайхан, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгч А.Сарангэрэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа Баянхонгор аймагт төрж өссөн А.Насандэлгэр нарын дунд дахин санал хураалт явуулахаар болжээ. Давж заалдах шатны бүх шүүгчдийн дунд өнөөдөр 10 цагаас дахин санал хураалтыг явуулахаар товлосон байна.