СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МИАТ-ийн нислэгийн үеэр халуун ус цацсаны улмаас онгоц түр саатжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Өнгөрөгч баасан гаригт буюу есдүгээр сарын 28-ний өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцонд зорчиж явсан нэгэн иргэн онгоцны үйлчлэгч рүү халуун ус цацсан хэрэг гарав. Үүний улаас Бээжин-Улаанбаатар чиглэлд нисэх байсан онгоц нэг цагаар хойшлогдсон байна. МИАТ-ийн нислэгийн үеэр уг хэрэг гарсан бөгөөд энэ талаар тус газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ус цацсан гэх зорчигч согтуу байгаагүй бөгөөд үйлчлэгчийн зүүн гар луу халуун ус цацагдсан. Зарим нэг мэдээллээр ослын буулт хийсэн гэж гараад байсан. Ямар ч ослын буулт хийгээгүй. Онгоц цаг орчим түр саатсан” хэмээв. Одоогийн байдлаар дээрх хэргийг үйлдсэн зорчигч болон энэ хэрэгт холбоотой хүмүүс цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд байгаа гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.