БСШУС-ын дараагийн сайд мөн л давхар дээлтэй байна

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналыг Баасан гаригийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. .

БСШУС-ын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс УИХ-ын гишүүд асуулт асуусан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Сар шинээс өмнө хэрүүл болиод ажлаа яримаар байна. Шөнө дунд хүртэл хүн ярьдаг боллоо. Өнөө маргаашдаа багтаагаад хүний асуудлуудаа дуусгаж чадах уу. Ерөнхий сайдаа та давхар дээлгүй сайд оруулж ирж чадах уу?" гэж асуусан. 

Харин Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх "Энэ долоо хоногтоо сайд нарын асуудлыг хэлэлцэж дуусгана. Он гарах гэж байна. Гарч буй шинэ ондоо хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцээх жил байх болно. " гэлээ.

Өөрөөр хэлбэл, БСШУС-ын дараагийн сайд энэ удаагийн парламент дотроос тодрох бололтой. УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж байгааг "ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД" хэмээн нэрийддэг болоод байгаа билээ. 

Баттай бус эх сурвалжаас авсан мэдээллээр дараагийн БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр хүчтэй яригдаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.