УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг ч мөн авч үлдлээ
УИХ-ын чуулган үдээс хойш 15:00 цагт эхэлсэн. Чуулган эхэлсэн цагаасаа хойш ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болон Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцээд санал хураалтад оролцсон гишүүдийн 73,7%-ийн саналаар Д.Дамба-очирыг, 71,4%-ийн саналаар Г.Солтаныг авч үлдлээ.
Ингэснээр ЖДҮХС-тай нэр холбогдсон дөрвөн гишүүнийг хамгаалан үлдэж байна. Энэ асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болоод О.Баасанхүү нарын зарим гишүүд дургүйцэж байгаагаа илэрхийлж байна.
Гишүүдийн асуудлыг хэлэлцэж дууссаны дараагаар ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж УИХ руу шилжүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.