ХӨСҮТ: ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 20 эмэгтэйгээс 36 хүүхэд төрсөн

ХӨСҮТ: ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 20 эмэгтэйгээс 36 хүүхэд төрсөн

Нэр бүхий олны танил хүмүүсийн талаар "ХДХВ-ийн халдвартай" гэх мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөөр тархаад буй. Үүнтэй холбогдуулан ХДХВ-ийн халдвартай хүмүүст үйлчилгээ үзүүлж, тандалт судалгаа хийдэг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс мэдэгдэл гаргажээ. 

ХӨСҮТ: 

-ХДХВ-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн 1992 оноос хойш 451 тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлоос нас барсан 73, гадны улс орнуудад амьдарч байгаа 40, эрүүл мэндийн байгууллагын үзлэг шинжилгээ, хяналтад байгаа 322 (95.2 хувь) байна. 

ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 20 эмэгтэйгээс 36 хүүхэд төрсөн (15 эх давтан төрсөн) ба эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд "нууцын гэрээ" байгуулан ажилладаг. Цахим орчинд тархаж байгаа мэдээлэл нь ор үндэслэлгүй, хуурамч мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.   

18a3d6ed0dd94159859c815d44000558

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.