Запорожье хотын худалдааны төв цохилтод өртөж, 10 мянган м² талбай шатжээ
Оросын цэргийн хүчний цохилтын улмаас Украины Запорожье хотын баруун эрэгт байрлах “Амстор” худалдааны төвд есдүгээр сарын 17-ны орой түймэр гарчээ.
Түймэр 10 мянга гаруй ам метр талбайг хамарч, худалдааны хэсгүүд ихээхэн сүйдсэн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, урьдчилсан байдлаар цохилтын үеэр хүн амиа алдаж, бэртэж гэмтээгүй байна. Онцгой байдлын алба хаагчид галыг унтраахаар ажилласан ч дахин цохилт ирэх эрсдэлтэй байсан тул хэд хэдэн удаа хоргодох байранд оржээ. Мөн есдүгээр сарын 17-нд Запорожьед нийтийн тээврийн автобус дроны цохилтод өртөж, найман хүн шархадсан байна.
Эх сурвалж:
• ua.news
• ua.news
• unn.ua
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.