Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +40 хэмийг давж хална

Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +40 хэмийг давж хална

Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар +35 градусыг, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +40 градусыг давж халах тул наршилт, болзошгүй эрсдэлээс анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +28...+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +28...+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +26...+28 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр, Сүхбаатар аймаг 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.