Улаанбаатар орчимд хүйтэн бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орно

Улаанбаатар орчимд хүйтэн бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орно

Өнөөдөр Улаанбаатар хот орчим, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутаг, Дорнодын зүүн хэсгээр үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай.

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орно. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +24...+29 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчмоор +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР

Үүлэрхэг. Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР

Үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно . Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +7...+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР

Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +6...+8 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.