🔴Ш.Баранчулуун: Туулын хурдны зам баригдах нь эдийн засгийн үр өгөөжөөс гадна үерийн эрсдэлээс хамгаална

AI хөрвүүлсэн

Нийслэл хотод хэрэгжихээр төлөвлөгдөж буй "Туул усан цогцолбор" болон "Туулын хурдны зам" төслүүд нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, хөрсний усны менежментийг сайжруулах давуу талтайг усны инженер Ш.Баранчулуун хэлж, инженерийн тооцоолол болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх мэргэжлийн дүгнэлтийг танилцууллаа.

Усны инженер Ш.Баранчулуун: 

-Хурдны зам баригдсанаар Туул голын урсац тасалдах, бохирдох, эсвэл ширгэх аюултай гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Нарийвчилсан инженерийн тооцоогоор ийм сөрөг үр дагавар гарахгүй нь тогтоогдсон. Гол дотор гүүрэн тулгуурууд босгох үед урсгалын эсрэг 30 орчим сантиметрийн сөрөг долгион буюу усны эсрэг цохилт үүсэх тооцоо гарсан. Гүүр баригдах хэсэгт голын голдирол бага зэрэг нарийсч, урсгалын хурд хэсэгхэн газарт нэмэгдэх ч энэ нь байгаль орчинд ноцтой эрсдэл учруулахгүй.

"Туулын хурдны зам" нь зөвхөн замын түгжрэлийг бууруулаад зогсохгүй нийслэлийг үерийн аюулаас хамгаалах ач холбогдолтой. Төслийн хүрээнд хурдны замын 18.2 км орчим хэсэг нь үерийн хамгаалалтын өндөр далан дээгүүр тавигдах тул хотыг үерийн эрсдэлээс бүрэн хамгаална. Харин үлдсэн 7.1 км газар нь гүүрэн дамжуургаар явна. Зам болон хотын завсраар үерийн хамгаалалтын даланг цогцоор нь шийдэж барих шаардлагатай.

Үерийн хамгаалалтын барилга байгууламж нь шууд эдийн засгийн ашиг өгдөггүй ч урт хугацаандаа олон мянган иргэний амь нас, эд хөрөнгө, барилга байгууламжийг аюулаас хамгаалдаг нийгэм, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. 

төслийн нарийн төвөгтэй инженерийн шийдэл, тооцооллыг иргэдэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр танилцуулах шаардлагатай. Мөн "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөнийхний зүгээс тавьж буй мэргэжлийн шаардлага, санал шүүмжлэлийг авч үзэж, дараа дараагийн мега төслүүд болон хурдны замын бүтээн байгуулалтад тусган ажиллах нь зүйтэй гэв. 

Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхжаргал 1 сар, 3 долоо хоног
Туулын хурданы замыг явуулах хэрэгтэй улс орны ургашлах зам шүү энхбаяр ерөнхийлөгчийг мянганы за гэж байхад мянгуужингийн зам гэж байсан одоо бүгдээрээ дээгүүр нь явж байгаа шүү
Энхболд 1 сар, 3 долоо хоног
Тийм шүү...гэхдээ иргэд олон нийтэд төслийг сайн ойлгуулж, мэдээлэл өгөх хэрэгтэй юм аа...
Энхболд 1 сар, 3 долоо хоног
Тийм шүү...гэхдээ иргэд олон нийтэд төслийг сайн ойлгуулж, мэдээлэл өгөх хэрэгтэй юм аа...
Bayar 1 сар, 3 долоо хоног
Том төслүүдээ явууулах хэрэгтэй
Цэдэн-иш 1 сар, 3 долоо хоног
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ НИЙСЛЭЛЧҮҮДЭД ХЭРЭГТЭЙ. МЭРГЭЖЛИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСОЖ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ХЭДХЭН ХҮНИЙ, ТУУЛЫН ГОЛЬДИРОЛД БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА ХҮСҮҮСИЙН ЭРХ АШГААС НИЙТИЙН ЭРХ АШИГ ТҮРҮҮНД НЬ БАЙХ ЁСТОЙ.
Нямдорж 1 сар, 3 долоо хоног
Монгол улсын хөгжлийг зогсоох үзэл бодолтой гадны болон дотоодын бүлэг хүмүүсийн эрхшээлд орох нь улс орноо доройтуулахад үндэс. Эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт оролцоог үл ойшоож мөнгөний төлөөх хэдэн авгай нарын дарамтад бууж өгөх нь төр засгийн арчаагүйн шинж. Төр хүчтэй, түмэн олон ухаантай байж хөгжил дэвшилд хүрч түүнийхээ үр өгөөжөөр ахуй амьдрал сайн байдгийг олон улс орны жишээ харуулж байна.
Нямдорж 1 сар, 3 долоо хоног
Монгол улсын хөгжлийг зогсоох үзэл бодолтой гадны болон дотоодын бүлэг хүмүүсийн эрхшээлд орох нь улс орноо доройтуулахад үндэс. Эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт оролцоог үл ойшоож мөнгөний төлөөх хэдэн авгай нарын дарамтад бууж өгөх нь төр засгийн арчаагүйн шинж. Төр хүчтэй, түмэн олон ухаантай байж хөгжил дэвшилд хүрч түүнийхээ үр өгөөжөөр ахуй амьдрал сайн байдгийг олон улс орны жишээ харуулж байна.