"Posco international" корпорацийн дэд ерөнхийлөгч Монголд ирнэ
Дэлхийн 51 улсад үйл ажиллагаа явуулдаг, “POSCO international” корпорацтай “Эрдэнэс Монгол нэгдэл харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
Жилд 20 сая орчим тонн ган бүтээгдэхүүн борлуудаг, дэлхийн гангийн үйлдвэрлэлийн том компаниудын нэг “POSCO” групптэй хамтын ажиллагаа эхлүүлснээр аж үйлдвэрийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт татах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ технологи нэвтрүүлэх зэрэгт түлхэц өгсөн бодит алхам болох юм.
“Эрдэнэс Монгол” нэгдэл хагас жилийн хугацаанд хамтын ажиллагааны санал, санаачилга гарган ажилласны үр дүнд олон улсын томоохон хөрөнгө оруулагч манай улсад хүрэлцэн ирж санамж бичигт гарын үсэг зурах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.