“Эрдэнэс Монгол” Дэлхийн банк, IFC-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй удирдлагууд Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ын төлөөлөгчидтэй уулзаж, компанийн шинэчлэл болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Талууд Үндэсний баялгийн сангийн засаглал, тогтвортой үйл ажиллагааг бэхжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, компанийн засаглал болон бүтцийн шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Үндэсний баялгийн санг арвижуулах, ТӨК-ийн шинэчлэлийг олон улсын шилдэг туршлага, зөвлөмжөөр дэмжих хамтын ажиллагааны эхлэлийг бэхжүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.