Монгол–ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ноос хэрэгжинэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр боллоо.
Уг хэлэлцээрт Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн орнууд 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Беларусь улсын Минск хотноо гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан юм.
ЕАЭЗХ-ны бүх гишүүн улс хэлэлцээрийг дотоодын хууль тогтоомжийн дагуу соёрхон батлах үйл ажиллагаагаа бүрэн дуусгаж, талууд 2026 оны тавдугаар сарын 22-ны өдөр Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар хэлэлцээр хэрэгжих эрх зүйн нөхцөл бүрджээ.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний худалдааг дэмжих шинэ боломж нээгдэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.