Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна

Жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ өдрийг анх 1972 онд баталж, 1973 оноос дэлхий даяар тэмдэглэж эхэлсэн бөгөөд байгаль орчныг хамгаалах, иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх хамгийн том олон улсын санаачилгын нэг юм. 2026 оны Дэлхийн байгаль орчны өдрийг Азербайжан улс зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн гол сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох, байгальд ээлтэй хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

НҮБ-ын мэдээлснээр дэлхий нийтээрээ агаарын бохирдол, биологийн төрөл зүйлийн хомсдол, ой модны сүйдэл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон сорилттой нүүр тулж байгаа бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, иргэн бүрийн оролцоо чухал хэвээр байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.