Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цасан шуургатай
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгаар +18...+23 градус, Дорнодын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +12...+14 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.