СХД-ийн иргэдийн хурлын төлөөлөгчид мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав болон аравдугаар сарыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, төлөөлөгчид болон ажлын албаны албан хаагчид Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах “Хэлмэгдэгсдийн дурсгалын цогцолбор”-т шар хуайс мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна.
Тус арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалах, иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилготой бөгөөд оролцогчид хамтын хүчээр ногоон ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулсан байна.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.