Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүнэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +14...+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +13...+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +11...+13 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.