“NO BRAND” дэлгүүр Монголд албан ёсоор нэвтэрнэ

“NO BRAND” дэлгүүр Монголд албан ёсоор нэвтэрнэ

"Алтай Холдинг" компани болон "Скай Хайпермаркет" ХХК /Имарт Монголиа/ нь БНСУ-ын Имарттай хамтран, чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог “No Brand” дэлгүүрийн сүлжээг Монгол Улсад нэвтрүүлэх мастер франчайзын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд "Алтай Холдинг" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг, БНСУ-ын Имарт компанийн төлөөлөл Кан Юн Сог, "Скай Хайпермаркет" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон талуудын удирдлагууд, түнш байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.

e7791c73ecdc4ba0b89c43bdb3ca8c8a

Арга хэмжээний үеэр Алтай Холдинг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг “No Brand” төслийг Монгол Улсад нэвтрүүлэх нь компанийн хувьд дараагийн томоохон стратегийн алхам болохыг онцоллоо.

Тэрээр өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хэрэглэгчид өдөр тутмын худалдан авалтаа илүү ухаалгаар төлөвлөж, боломжийн үнэтэй хэрнээ чанартай бүтээгдэхүүн сонгох хэрэгцээ нэмэгдэж буй нь “No Brand” төслийг Монгол Улсад нэвтрүүлэх чухал үндэслэл болсон гэдгийг тодотгов.

143d9b172cae46b79dbc435c81df07fe

Энэхүү төсөл нь Монголд Имарт нээгдсэний 10 жилийн ойтой давхцаж байна. Төслийг Скай Хайпермаркет ХХК /Имарт Монголиа/ хэрэгжүүлэх бөгөөд дэлгүүрийн удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж, төлөвлөгөөний дагуу 2026 онд Улаанбаатар хотод анхны “No brand” 3 салбар дэлгүүр үүд хаалгаа нээхээр төлөвлөж байна. 

“No Brand” нь БНСУ-ын Имарт компанийн хөгжүүлсэн, өдөр тутмын хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог жижиглэн худалдааны брэнд юм. Тус брэнд нь нэмэлт сурталчилгааны зардал шингээгүй, зөв түүхий эд, оновчтой үйлдвэрлэлийн арга барилд суурилсан чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд боломжийн үнээр хүргэхийг зорьдог.

7f2476c3399d4afe866aa7eea18e0815

Өдгөө “No Brand” нь Солонгос болон олон улсын зах зээлд 300 гаруй салбартайгаар өргөжин тэлж 2,000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн Солонгос болон олон улсын импортын бараа, өрхийн өдөр тутмын хэрэглээний шийдэл, хүнс, амттангийн өргөн сонголтыг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөгдөж байна.

“No Brand” сүлжээ Монгол Улсад нэвтэрснээр хэрэглэгчид өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнээ илүү ухаалаг, хэмнэлттэй, баталгаатай сонгох боломж бүрдэхийн зэрэгцээ Монголын жижиглэн худалдааны салбар илүү орчин үеийн, өрсөлдөх чадвартай экосистем рүү шилжих дараагийн алхмаа хийж байна.

47dee42eeb3b4df6845be33e30df8790

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.