Сэлэнгэ аймгийн Сант суманд Ивэн голын боомтыг сэргээж, “Хөв цөөрөм” байгуулжээ

Сэлэнгэ аймгийн Сант суманд Ивэн голын боомтыг сэргээж, “Хөв цөөрөм” байгуулжээ

Сэлэнгэ аймгийн Сант суманд байрлах Баян-Уулын үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлаж, улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ивэн голын боомтыг шинэчлэн “Хөв цөөрөм”-ийг байгуулжээ. 

Тус цөөрөм нь мал аж ахуй, хүнсний ногоо тариаланчдын усны хэрэгцээг хангахаас гадна сумыг үерээс хамгаалах ач холбогдолтой. Тус даланг улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “MWT” ХХК сэргээн засварлаж, гүйцэтгэжээ. Тус далан бий болгосноор 5 сая шоо метр усыг тогтоох боломж бүрдэнэ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сант сумын иргэд тариалангийн талбай руу шууд усаа татах боломжтой аж.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.