Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай

Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан байна.  

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +12...+14 градус дулаан байна.  

ТЭРЭЛЖ ОРЧМООРҮүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +10...+12 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.