Дорноговийн нутгаар шороон шуурга шуурна

Дорноговийн нутгаар шороон шуурга шуурна

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. 

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -3...+2 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10-15 градусаар эрс хүйтэрч 0...-2 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10-15 градусаар эрс хүйтэрч 0 градус орчим байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10-15 градусаар эрс хүйтэрч -1...-3 градус хүйтэн байна. 

Гэрэл зургийг Б.Баяр 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.