СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-06-20

"Алт-3" хөтөлбөрийг эрчимжүүлэх ёстой гэж ерөнхий сайд чиглэл өгчээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгснийг бид та бүхэнд хүргэсэн. Засгийн шийдвэрт "Алт-3" хөтөлбөрийн талаар юу туссан талаар Сангийн сайдын яриаг та бүхэнд хүргэе.  

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: 

-Алт дэлхийн зах зээлд өмнө нь байгаагүй өндөр үнэд хүрсэн.

Хөрсөн доороо валютынхаа нөөцийг хадгалж байдаг бидний хувьд энэ боломжийг алдаж болохгүй. .

Алтыг Төв банкандаа шууд тушаагаад төгрөгөөр солилцдог. Төсвийн орлого талд бага нэмэртэй. Хамгийн гол нь валютын нөөц. Манай улсад таван гол лиценз байдаг. Үүнийг эргэлтэд оруулъя. Өмнө нь нөхөн сэргээлтийн ТЭЗҮ-ийн 50 хувь дээр нь барьцаа авдаг байсан. Харин одоо 100 хувь барьцаа авч оруулна. Харин татварын ямар нэг хөнгөлөлт байхгүй. Алтанд зориулж АМНАТ-д өөрчлөлт орохгүй. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.