СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-16

Г.Өнөрбаяр: Б.Чойжилсүрэн, Б.Жавхлан шиг туршлагатай, тулхтай сайд нараа улираан томилоосой

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэн, сайд нараа томилох үйл явдал энэ долоо хоногт өрнөнө.

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр "Улс төр, эдийн засаг хямралтай энэ үед ажлаа мэддэг, асуудлын шийдлийг олдог өмнөх Засгийн газрын сайд нарыг улираан томилоосой" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:

-Орос Украйны дайн, Энэтхэг Пакистаны мөргөлдөөн, Иран Израйлын үл ойлголцол, Хятад Тайваны зөрчил, Трампын худалдааны хориг дэлхийн бүх улс орны эдийн засагт сүүдрээ унагаж байна.

Эрх барьж буй МАН маань иймэрхүү гадаад орчноос хамааралтай эдийн засгийн хямралаас гадна улс төрийн хувьд парламентад 42 суудалтай АН гэсэн том сөрөг хүчинтэй болов. Өчигдрийн хамтрагчид өнөөдрийн сөрөг хүчин болов. Ийм үед ажлаа мэддэг, асуудлын шийдлийг олдог С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Н.Учрал, Б.Батцэцэг, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Т.Мөнхсайхан нараа улируулж ажиллаасай. Өнөөдөр тэднийг элдвээр шүүмжилдэг ч, илүү ажиллах шинэ гишүүд ховор. Тэдэн шиг асуудлаа сөрөг хүчинд ч, ард иргэдэд ч тайлбарлаж ойлгуулах гишүүд цөөн.

Үүнтэй зэрэгцээд парламентад листээр орж ирсэн гишүүд сайд болохоор өргөх бичиг барьсан тухай сошиалаар шуугижээ. Үнэндээ парламентад  листээр орж суусан гишүүд өнгөрсөн хугацаанд улс төр хийх нь байтугай улс төрөө ч ойлголгүй нэг жилийг өнгөрөөв. Зарим нь намын даргынхаа эсрэг ажилласнаа “улс төр” гэж эндүүрэв.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамгийн том алдаа бол “салбар бүрт хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цэвэр” гэдэг шалгуураар улс төрийн ямар ч мэдрэмжгүй нөхдүүдийг листээр парламентад оруулсан явдал. Тэднийг листэд орууллаа гээд МАН илүү санал аваагүй. Авдаг саналын хувиа л авсан. Сая Л.Оюун-Эрдэнэ даргын талаарх гүтгэлэг гаарахад листийнхэн ямар ч галын дэмжлэг үзүүлж чадаагүй. Зарим нь бүүр “дахиж л битгий дуугараасай” гэж бодтол нэрмээс болж, буруу зөрүү ярьж, асуудлыг томруулсан. Листээр ороод сайд болбол анхан шатны гишүүд амаа билүүдэж, намын эв нэгдэлд улам л ан цав үүсэхээр байна. Цаашид листээр орогсод биш ард түмний мандатыг авсан, ядаж л тойрогтоо хүлээн зөвшөөрөгдсөн гишүүд сайд болж хэвших нь зөв.

Тэгээд туршлагатай, тулхтай сайд нараа “гулсуурын сайд” гээд гөвж өгчээ. Тэд хэрэв хүсвэл шинэ гишүүдийг хэд давсан улс төр хийж чадна л даа. Тэгэхгүй тайван сууцгааж байгаа биз. Тийм л хүмүүсээ дэмжээсэй.

Харин листийнхний оронд тойргоос олон мянган хүний дэмжлэг авсан залуусаас оруулж, туршлагатай сайд нартай хослуулах нь зөв шийдэл болно. Листнийхэн маань хойшоогоо сууцгаа даа гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Солиор

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

boliosooi

Завханых
6 цагийн өмнө
116.206.83.106

Буруу байр суурь чинь буруу байна шүү. Эдгээр нөхдөөс одоо сайн юм хүлээх хэрэггүй ээ, хэт амбицтай, ашиг сонирхолтой, хуучирснаас гадна түгжилүүд гээд ард түмэн үзэхгүй байгаа шүү. Хамтын хариуцлагаа хүлээж засгаас явах ёстой. Засагт байх шалгуурт хүрсэн, сонгогдчихсон туршлага суучихсан, бие, сэтгэлээ бэлдчихсэн залуучууд олон байна, ЗГ тэднээс л бүрдэх учиртай, ЕС мэдэж бгаа даа. Харин листчид бол хаана ч хэнд ч хэрэггүй. Листчид бол Оюукийн том алдаа, эргэж босохдоо гишгэхгүй газар нь байх шүү.

Ккк Нямбаатар чи
6 цагийн өмнө
116.206.83.106

Дандаа төрд шургалсан хулгайчийг нэрлэсэн байна шдээ. Дэлгэрсайхан хувийн ТЗ-тай. Чойжилсүрэн барилгын групптэй, Бямбацогт, Учрал, Ж.Энхбаяр, Амарсайхан, Мөнхсайхан, Энхамгалан, Батцэцэг мөн л хувийн том бизнестэй төрийн суудал сандайлсан хулгайчууд огцор!!!

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Эд нарыг сайн сайдууд ямар чөтгөр нь чамд шивнэчих вэ иргэдийн дунд судалгаа явуулбал болох байх эд хэзээч иргэдээ боддоггүй улс байнга дорд үздэг эднийг сайдаар үлдээмээргүй бна шүү

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Hutsna biz Ed nar-n turshlaga gej ats ni bailgui

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

өнөр баяр тэднарын найз юм уу эх орондоо хайртай байх ёстой ш дээ.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

чи тут

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.