Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай маргалдаж биед нь халдсан хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай маргалдаж биед нь халдсан хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
Олон нийтийн цахим сүлжээнд 2026 оны наймдугаар сарын 24-ний өдөр авто машин дотор хоёр эрэгтэй хүн зодолдож буй бичлэг нийтлэгдсэн.
 
Тус үйл явдал нь энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр болж, цагдаагийн байгууллагад “Нисдэг машины хойд талд бусдад зодуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 
 
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “С” нь Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б”-тэй маргалдаж, биед нь халдсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.