Монгол, Франц улс хамтран хэрэгжүүлэхээр болж буй уран олборлох төслийг хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед энэ сарын 22-нд уран олборлохыг эсэргүүцэгчдийн нэг халдсан билээ.
Эсэргүүцэгч иргэд “Нэг аймаг тэр чигтээ хордсон. Олон хүний амь, эрүүл мэнд хохироод байна. Тийм учраас Монголоос зайл” хэмээснээс гадна тэдний нэг, цагаан цувтай эмэгтэй “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг эмэгтэйг Б.Бурмаа гэдэг бөгөөд тэрбээр дээрх компанийн захирлын толгой, нүүр рүү цохиж, “Чамайг алчихъя л даа” хэмээн давшилж цамцаар нь боомилох оролдлого хийсэн билээ.
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Ай си си тауэр” барилгад болсон уг уулзалтын үеэр ураны төслийг эсэргүүцэгч иргэд “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас гадна Хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалал, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргалын биед бас халдаж гэмтэл учруулсан байдаг.
Тэгвэл Марк Мелеард, Ц.Энхжаргал нарын биед халдсан Б.Бурмаад Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн танхайрах, уг хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хүний биед халдсан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Гэм буруутай гэж үзвэл эрх бүхий албан тушаалтан (энэ тохиолдол цагдаагийн байгууллагын зөрчлийн хэрэг мөрдөгч) тухайн хүнийг дээрх хоёр үйлдэл тус бүрт нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэр оноох эрх зүйн зохицуулалттай. Эсвэл танхайрсан үйлдэлд нь албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульд заасан. Эрх бүхий албан тушаалтны шийтгэврийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцэж хуульд нийцсэн, эсэхийг дэнсэлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Итгэл үнэмшлээ бүдүүлгээр илэрхийлж болохгүй л дээ. Мал биш дээ. Ямар. Эрүүгийн хэрэг байх шүү
Цамцаар боомилох ч гэх шиг .хэтэррий буруутгах аар нэг талыг барьж бн .100 мянгаар торговол торгоод үгүй бол буруугүй гэхд явуулах л ёстой.эх орон нутаг усыг хордуулж байгааг үл тэвчсэн эх хүн шүү дээ.
Эх хүн асар бүдүүлэг монгол эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаалаа бидний төлөө биш өөртөө мөнгө олохын шүү.
100 мянгаар торгуулиад байвал хүний биед халдаад байхаас яахав ядаж баривчилдаг байгаа даа
Энэ хүний зөв ш дээ ард түмэн бүгдээрээ ийм бодолтой байна.Энэ бүсгүй чэдаж ээ мундаг байна.
Тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Ийм байж болохгүй
Хүн алахаар санаатайгаар заналхийлсэн тул эрүүгийн хэрэг үүсгэ
Booj alah gj bnlee.ingej tanhairch bolohgui.eruugiin hereg.
хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж дэндүү бүдүүлэг зан гаргалаа хариуцлага хүлээлгэх хэрэгтэй монгол эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаасан үйлдэл боллоо
Эх орон газар нутагийг минь хордуулаж байна өө сайн байна гээд суухуу тэ ?
heden tsaasnii tuluu
Ийм тэнэг эх хүн гэж байх уу шууд шоронд нь хий тэнэг муухай харагдаж байсан шүү монголчуудад хатуухан хүмүүжил хэрэгтэй дээ
Албадан сургалтад хамруулж баривчлах нь зөв.Арай бүдүүлэг ээж бна.Монголын эмэгтэйчүүдийн нэр хүндийг гутаан доромжиллоо
Хамгийн сонин нь энэ хүмүүс зөвшөөрөл өгсөн улсууд руу огт дайрч давшлахгүй, ганц үг ган гэхгүй зөвхөн компани луу л дайраад бгаа юм даа. Мөнгө л нэхээд бгаа юм бишүү дээ л гэж харагдаад бгааш дээ. Ккк. Дээр нь тэр хордсон гээд бгаа хүмүүс нэг нь ч юу ч ярихгүй байхад хаа хамаагүй энд бгаа энэ хэд л боож үхэх гээд байдаг аягүй сонин тээ.
Хэзээ хэрэлдэж сурнаа манайхаан ххэ
Эмэгтэйчүүдийн нэрийг гутаасан шиьшигтэй галзуу авгай нас намбандаа баймаар юм Хөгшин авгай үсчээд ямар ичмээр юм бэ Үг хэл үйлдэлээ хянаж чадахгүй байж юун тэмцэх вэ Гай л болно
Ард иргэд тухайн хүнийг ийм болтол уурлуулж бухимдуулж, уран олборлолтын лизензийг авилгаар өгч хүнд байдалд оруулсан аар төрийн авилгачид буруутай. Уранаас болж хордож байна
Мөнгөнийх нь эх сурвалжийг шалгаачээ. Наад цэнхэр үст тэргүүтэй авгай нар чин гаднаас санхүүжиж Монголыг хорлоод байна шүү дээ.
Ийм маанаг хуулльтай юм чинь гудамжны маанаг ууд хаданд гарах нь араггүй юм бна Уурхайн ажил хийлгэхгүй бгаа алданги г өдөр цаг минутаар бодож торгууль ноогдуулах ёстой
Энэ орон газар нутгийн төлөө өвөг дээдэс чинь амь амьдралаа өгсөөр.удам угшилаа тасдсаар ирсэн .харин бид тэмцэлийн явцад тасраагүй удмын үртэс болсон үр сад.чинь .ураныг ингэж олборлох чинь хор хөнөөл дагуулдаг гэж гадны эрдэмтэд ч хэлж ярьж бичсээр байхад иргэд чинь бухимдах эсэргүүцэх нь зүйн үйлдэл юм биш үү болилдоо .эхнээсээ хор хөнөөл нь илэрээд байгаа юм биш үү
Хүүеэ нэг хүнийг бүүр доош нь хийж дэвслэхдээ яасан аймаар болчихсон улс вэ эх орон,газар шороо,ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн байгаль үлдээх гэж энэ хүн тэмцэж бна
Тэр бичлэг маш тодорхой байсан Бид бүгдийг үзсэн Тэр францын биед ямар нэгэн гэмтэл учруулахаар цохиж зодсон юм байхгүй байсан шүү дээ Газар орон эх нутгийнхаа аюулгүй байдлын төлөө тэмцэл явуулж байхад буруутан хрэг үүсгэж шалгана гэдэг байж болшгүй хэрэг Энэ францыг өмөөрч элдэв юм бичиж байгаа хүмүүсийн эцэг эх төрөл садан тэр нутагт амьдарч байсан бол арай өөрөөр дуугарах байсан байх даа?
Олон хүн энэ хүүхэнтэй санал нэг байгаа тэр францууд заавал манай монголоос уран авах гээд байдаг ямар учиртай хортоо гээд дэлхий тэр чигээрэй яриад л байна шүү дээ
Худал сайн хүн байсанаас заримдах тэнэн байсан дээр
100 мянгаар торгоод өнгөрөх юм бол ингэж болох юм ба гээд хүмүүс бие биенээ зодоод байж болох нь ээ