СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-23

Өмнөговиос хотод ирж, алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Энэ сарын 22-ны өдөр иргэн Ж-ээс "Манай үеэл дүү гуравдугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас замын унаагаар Улаанбаатар хотод ирээд Саппоро үйлчилгээний төвийн гадна ил зогсоол дээр 23:00 цагийн орчим машинаас буугаад алга болсон" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлжээ. 
Бүртгэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, 16 настай, эрэгтэй, Т-г өчигдөр 11 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.