З.Нарантуяа: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяаг эргүүлэн тат аа

УИХ-ын 2024 оны сонгуулиар Ардчилсан намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нь бусдыг элдвээр доромжилж, зүй бус харилцаа гаргасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Намынхан нь ч түүнийг шүүмжилж байгаа аж.

УИХ-ын гишүүн асан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны улс төрчийн стандартыг энэ хүүхнүүд олон жилийн хүч хөдөлмөрөөрөө өндрөөс өндөрт тогтоосон юм. хэмээн твиттерт жиргэж, АН-ын дарга Л.Гантөмөр, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан, АЭХ-ны ерөнхийлөгч асан С.Одонтуяа нарт хаяглажээ. 

Мөн тэрээр АЭХ-ны үе үеийн ерөнхийлөгч нарын зургийг хавсаргасан байв. З.Нарантуяа нь 2011-2014 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан юм. 

GjfQi2YWAAABKr0 (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.