СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-29

Д.Энхтүвшин: Төрийн байгууллагуудаар эрвээхэй шиг үсэрч явсан хүн МҮХАҮТ-ыг удирдах болсонд харамсаж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хэд хоногийг өмнө авлигын хэргээр баривчилж, нэг сарын хугацаатай хориод байна. Өчигдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчийн сонгууль болж, Л.Төр-Од танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад ажлаа өгсөн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Өчигдрийн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлье. Өмнөх өдөр нь Т.Дүүрэнг шүүхийн шийдвэрээр баривчилсан. Зарим хүнийг хардах үндэслэл байгаа. Сонгуультай холбоотойгоор баривчлах ажлыг зохион байгуулсан. Хөдөө орон нутгийнхныг хайрцагласан байна. Орон нутгаас 420 гишүүн төлөөлөгчөөр их хуралд ирсэн. Өмнө нь танхимд орон нутаг хариуцаж ажиллаж байсан хүн ялалт байгуулсан. Надтай мөн орон нутгийнхныг хайрцаглаж, өрсөлдөж байсан.

Мөн уржигдрын баривчилгаа нь таагүй санагдлаа. Хэн сонгогдох нь надад тийм чухал биш. Бизнес хийж байсан хүн сонгогдоосой гэж хүсэж байсан. Хамгийн гол нь сонгуулийн өмнө баривчилгаа явуулж байгаа нь муухай байна. Тэр хүнд асуудал байж болно.

Баривчлах ажлыг аль эрт, эсвэл хурлаас хойш хийж болох байсан.

Нөгөөтээгүүр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь бизнес эрхэлж байсан хүн баймаар байгаа байхгүй юу. Гэтэл энэ хүн нэг ч олигтой бизнес хийж үзээгүй. Дандаа төрийн байгууллагуудаар эрвээхэй шиг үсэрч явж байсан ийм хүнээр удирдуулах болсонд харамсаж байна.   

Манай байгууллагын дүрэмд ч асуудал байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.