?LIVE: Хошууч генерал Ч.Амарболд: Цагдаа нар долоон сарын 1-нд хүн буудаагүй, бид хэлмэгдсэн

Хошууч генерал Ч.Амарболдыг 2008 оны долоодугаар сарын нэгний үймээнд буруутгаж, ялласан байдаг. Төрийн ордонд болж буй "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсголын үеэр түүнээс зарим зүйлсийг тодруулав. 

Хошууч генерал Ч.Амарболд:

-2008 оны долоодугаар сарын нэгэнд Монгол Улсад өмнө нь болж байгаагүй их хохиролтой олныг хамарсан үймээн самуун дэгдсэн. . Цагдаагийн байгууллага албадан тараасан. Цаашид учирч болох асар хохирлоос иргэд, нийгмээ урьдчилан сэргийлж хамгаалж чадсан гэж боддог. Тус үймээнийг даамжруулахгүй таслан зогсоох үйл явцад .

Үймээнийг тараасны дараа хүн буудагдаж нас барсан гэх асуудал яригдаж эхэлсэн. Цагдаагийн албан хаагчид хүн буудаад явсан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тэгээд манай тараах үйл ажиллагаанд явж байсан албан хаагчдыг прокурор, мөрдөн байцаах албанаас шалгаад, биднийг хяналт тавиагүй гэж мөн шалгасан. Ингээд . Албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан байна гэж хууль бусаар ялласан. Манай албан хаагчид хүн хөнөөх зорилготой галт зэвсэг ашиглаагүй гэж мэдүүлсээр байхад гөрдөөд ялласан.

Ингээд 2012 онд яллаад, бид ялаа эдэлсний дараа 2023 онд нэр бүхий албан хаагчдын хэргийг прокурор 2017 онд хэрэгсэхгүй болгосон гэдгийг мэдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинээр илэрсэн нөхцөл байдал мөн байна гэж үзээд 2023 оноос прокурорт энэ тухай асуудлаар үүнийг хянаж үзээд дүгнэлт гаргаж, шүүхэд хүргүүлж цагаатгуулмаар байна гэж өргөдөл өгсөн. Одоо хүлээгээд л байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.