СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-13

С зөвшөөрөл олгох асуудлыг Авто тээврийн үндэсний төв хариуцна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар С зөвшөөрөл олгох асуудлыг Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төв хариуцах шийдвэрийг гаргажээ. 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С зөвшөөрөл олгох асуудлыг Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төв буцаан олгодог болох шийдвэр гаргасан. Учир нь С зөвшөөрлийн бичиггүйгээс болоод зорчигчид хил гарч чадахгүй байна. Түүнчлэн ачаа тээврийн үнэ 2-3 дахин өсчихөөд байна.

2025 он гараад урд хөрш маань төрийн байгууллагатай гэрээ хийснийхээ дагуу зөвшөөрөл өгөхөөр болсон. Хувийн компаниудад шилжүүлсэн учраас зөвшөөрөл өгөхгүй гэх асуудал үүссэн. Бүтэн нэг улирал ийм асуудал үүслээ. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд дээр 1500 гаруй машин оочирлож байна гэх мэдээлэл байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.