?LIVE: Ц.Оюунгэрэл: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өлсгөлөн зарласан байхад төр хаях ёсгүй

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзав. 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл:

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийг дэмжиж ирлээ. Н.Өнөрцэцэгийн эрхийг нь хамгаалж тэмцэж байгаа хүн бүхэнтэй санал нэг байна.

Өлсгөлөн зарлахтай холбоотой хэд хэдэн асуудалд сэтгэл зовниж байна. Нэгдүгээрт, Өлсгөлөн зарлахдаа тэр хүнд эрүүл мэндийн үзлэг хийсэн үү? Мөн амин үзүүлэлт нь ямар байна дээр нь өлсгөлөн зарлахад гэдсийг нь цэвэрлэсэн үү гэдэг асуудал бүрхэг байна.

Тэр талаар би мэдээлэл авах гэж ирсэн чинь ар гэрийнхэн нь мэдээлэлгүй байна.

Өлсгөлөн зарлаад амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан хүнийг эргэж байсан хүний хувьд нэг зүйлийг санаа зовоод хэлэх гэж ирсэн юм. Өлсгөлөн зарлахаас өмнө хүний гэдсийг цэвэрлэх ёстой байдаг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарласан бол өмгөөлөгч, ар гэрийнхэн нь очоод эмчийн үзлэг дээр нь байлцаад амин үзүүлэлтийг нь сонсоод тэр хүний амь нас ямар ч байсан эмчийн хараанд байна. Төр энэ хүнийг харж байгаад үхүүлэхгүй юм байна гэдэг баталгааг мэдэх эрхтэй. Гэтэл ар гэрийнхэн нь өөртэй нь уулзах эрхгүй, мөн шүүх хуралд нь оролцох эрхгүй. Дээрээс нь эрүүл мэнд нь ямар байгааг мэдэх эрхгүй гадаа сууж байгаа нь Монгол улсын төрийн эмгэнэл гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.