Э.Түвшинчулуун: Эрчим хүчний салбар 350 тэрбумын алдагдалтай байна
11 дүгээр сарын 1-нээс цахилгаан дулааны үнийг айл өрхүүдийн хэрэглээнээс шалтгаалж нэмнэ. Энэ талаар эрчим хүчний зохицуулах хорооноос дараах мэдээллийг өгөв.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун:
-Цахилгааны өртөг нэг квт нь 280 төгрөг, дунджаар 216 төгрөгөөр зарж байна. Энэ зөрүүгээр эрчим хүчний салбар 350 тэрбумын алдагдалд хүрч байна. Салбар өөрөө хэвийн найдвартай ажиллагаагаа хангахад маш хүндрэлтэй байдалд орж байна.
Энэ дотроо зөвхөн эрчим хүчний салбар биш нүүрс нийлүүлдэг уурхайнууд, төмөр замын тээвэр бүгд дор дороо алдагдалтай байгаа. Эрчим хүчний шилжилтийн үндэсний хороог байгуулсан. Үүний нэг хэсэг нь эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл. Бид эрчим хүчний үнэ тарифыг эхний ээлжид өртөгт нь хүргэх зорилттой байна. Ямар ч байсан алдагдалгүй үнээр бүтээгдэхүүнээ зардаг болно.
Шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчдийн хэрэглээнээс хамаарсан шатлалтай тарифуудыг гаргана. Айл өрх дээр оргил ачаалал тооцдог болно. Хэрэглэгч өөрийнхөө хэрэглээг удирдаж, шөнө хямд тарифтай үед цахилгаан хэрэглээнүүдээ залгах нь ашигтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.