Өнөөдөр гурван байршилд зам хааж, шинэчилнэ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас дараах гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ. Тодруулбал,

• Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

• Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

66fbc6071ad23e72dd9a9c43

66fbc63a1ad23e72dd9a9c45

Мөн Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас 4-ний өдрийн 06:00 цаг хүртэл Товчооны зам буюу "Энхжин" худалдааны төв орчмын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Мөн буцах эргэлт хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

66fbc6431ad23e72dd9a9c46

66fbc64b1ad23e72dd9a9c47

66fbc6531ad23e72dd9a9c48

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.