Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ирээдүйг ингэж тодорхойлов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар батлагдсантай холбогдуулан хэрэгжиж эхэлж байна. Дөрвөн жилийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд багтааж дуусгах албан даалгаврыг сайд бүрд онцолж, өглөө.
Энэ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг эрэмбэлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болж, хамгийн түрүүнд энэ намрын чуулганаар Франц улсын "Орано Майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хоёр цахилгаан станцыг УИХ-д мэдүүлэхээр боллоо. Албан даалгаврын тоолуур өчигдрөөс гүйж эхэлж байна. Ингээд 100 хоногийн хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл албан даалгаврын хэрэгжилтийг олон нийтэд ил мэдээлэх ажээ.
2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санжүүжилт ийг үе шаттай шийдвэрлэхээр тусгажээ.
Эдгээрээс 2025 онд
- Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний төсөлд 210 тэрбум,
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төсөлд 100 тэрбум,
- Газрын тос боловсруулах үйлдвэрт 449.9 тэрбум,
- Шинэ Зуунмод хотын дэд бүтэц 98.4 тэрбум,
- Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж 80 тэрбум,
- Налайх, Тэрэлжийн авто замын өргөтгөлд 66 тэрбум,
- Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд 202.4 тэрбум
- Шинэ Хархорум хотын ТЭЗҮ зураг төсөлд 30.8 тэрбум
- Төрийн албан хаагчдын орон сууцжуулах хөтөлбөрт 30 тэрбум
- Боомтуудын шинэчлэлд 69.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7421)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.