Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн баяр наадмын үеэр бөхчүүд хоорондоо зодолджээ

Улсын хэмжээнд 108 сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Төв аймгийн Баянцагаан сумын хувьд энэ сарын 18-20-ны өдрүүдэд 100 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус Зодоон үүсгэсэн бөхчүүд нь аймгийн цолтой бөхчүүд ажээ.

Энэ талаар Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээс тодрууллаа.

 Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн:

-Баянцагаан сумын 100 жилийн ойн баяр наадам саяхан болж өнгөрсөн. Наадмын бөхийн барилдааны үеэр бөхчүүд хоорондоо муудалцаж, зодолдсон юм байна лээ. Гэхдээ нэгнээ бэртээсэн зүйл байхгүй гэв.

Тус 100 жилийн ойн барилдаанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзий зургаа даван түрүүлж, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат аймгийн начин М.Баасанцэнд үзүүрлэсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.