СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-10

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайд нарт тамгыг нь гардуулав

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, сайд нараа томилсон. Шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орж байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээнийҮндэсний хорооны дарга Э.Одбаяр, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаР.Эрдэнэбүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нарт ажлыг нь хүлээлгэн өгч, тамгыг гардууллаа.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдЦ.Баатархүүд нарт тамгыг нь хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.