СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-05

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 104 гишүүний 103 нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжив

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан МАН Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлсэн.

Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж хэлэлцүүлсэн юм.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн товч намтрыг танилцуулъя. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зссс зайл2

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.