?LIVE: Н.Номтойбаяр: Ямар ч тохиолдолд миний бие "Үндэсний эвсэл"-ийг удирдаж УИХ-ын сонгуульд оролцоно

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын СЕХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хурал болж байна.

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Нэхэмжлэгчээр хэдий ч

Тухайн үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад гаргасан тогтоол шийдвэрийг илтэд хууль зөрчиж буруутай гэж үзсэн атлаа бусад хөдөлмөрийн өмнөх хурал дээр гарсан сайдууд нь яг адилхан тогтоолыг хуульд нийцэж байна гэж үзэж байх жишээний. Энэ ялгаатай зүйл нь сайдын нэр он сар, өдөр нь өөр болохоос биш бусдаар болбол яг л хуулийн дагуу гаргасан шийдвэрүүд.

Энэнээс үүдэлтэйгээр намайг барьж хорьсон. СЕХ-оос бие даагчаар 2020 онд бүртгэгдээд байхад маргааш нь яллагдагчаар татах тогтоол үйлдээд 23 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэн үндэслэлгүйгээр хорьж сонгуульд оролцох өрсөлдөх боломжийг хаасан.

Цагдаагийн зөрүүтэй гаргасан хуульд нийцэхгүй тодорхойлолтыг нь үндэслээд СЕХ шийдвэр гаргасан. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс хуралдаж нягтлан шалгаж үзээд өнөөдөр хэвлэлийн хурал хийснийг сонслоо.

Хууль тогтоомжийн дагуу СЕХ шаардсанаар миний бие Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас тодорхойлолт авахад "Номтойбаяр авлигал албан тушаалын хэрэгт холбогдоогүй" гэдэг дүгнэлтийг гаргасан. Гэтэл дараа нь ЦЕГ-ын удирдлагуудын нэг н.Батбаатар тодорхойлолт гаргаж хүргүүлэхдээ

Хууль хүний царай хардаггүй, хууль зөвхөн хуульд захирагдаж ажиллана гэдэгт өнөөдрийг хүртэл найдсаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.