СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-02

🔴 Д.Энхтуяа: 45 төлөөлөгч 1.3 сая иргэнийг төлөөлөх нь зөв үү

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Ардчилсан намын ээлжит 4/11 хэвлэлийн бага хурал болов. Тус нам дэргэдээ ирэх сонгуулийг шударгаар явуулахын төлөө тэмцэх “Шударга Сонгууль” нэртэй ажлын хэсэг байгуулжээ. 

Ажлын хэсэг: Парламентийн ес дэх удаагийн сонгууль болох гэж байна. Өмнөх сонгуулиудаар зөндөө зөрчил гарсан ч авч хэлэлцсэн газар гэж байхгүй. Дүн гарсан л бол бандан тас болдог. Явж өнгөрсөн булхай луйврыг сонгуулийн дүнгийн дараа мартаад байна. Иймд энэ удаагийн сонгуулийг шударга явуулахын тулд яах ёстой вэ. Олон улсын байгууллагын хөндлөнгийн аудитыг оруулах ёстой. 

Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа: “Удаxгүй болоx сонгуультай xолбоотой луйвар шилжилт xөдөлгөөн xэрээс xэтэрлээ. Уг асуудлаар бид xолбогдоx xууль xяналтын байгууллагуудад гомдол гаргаж байгаа xэдий ч тэд авч xэлэлцэxгүй байна.

. Өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад 20 мянган иргэн илүү шилжжээ. Энэ бол царцааны нүүдэл юм. Илүү нарийвчилсан мэдээлэл авах хүсэлт гаргасан. Үүний дараа бас их сонирхолтой тоо гарах байх. Мөн

Эрх баригч намын шударга бус явдалтай тэмцэхэд яг үнэндээ ганц Ардчилсан нам ганцаараа хүчин мөхстөж байгаа тул ТББ-уудыг хамтарч ажиллахыг уриалж, нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Ирэх даваа гарагт "Пума" зочид буудалд болно. Мөн сонгуультай холбоотой зөрчлийн талаарх мэдээллийг иргэн та Ардчилсан намын 7766-1206 дугаарт хандаж өгч болно.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:

-Өнгөрөгч даваа гарагт НИТХ-ын ээлжит хуралдаан болж намар болох Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийн хуваалтыг баталсан. Сонгуульд зориулсан хуваарилалт болсон. Жишээ нь, БЗД 450 мянган хүн амтай, 274 мянган сонгогчтой. Гурван тойрогт хуваасан. Бүсчилсэн хөгжлийн бодлого дээр тулгуурласан ямар ч шинж байхгүй. Маш шударга бус хуваарилалт боллоо. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:

-Нийслэл хотод амьдарч байгаа 1,2 сая иргэнийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгч төрд төлөөлдөг. 2020 оны орон нутгийн сонгуулиар нийслэл хот 23 тойрогтой байсан бол одоо Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлаж 12 тойрогтой болгосон. 2020 оны сонгуулиар 925 мянган сонгуульд оролцсон бол 2024 оны намар 1,3 сая иргэн сонгуульд оролцох гэж байна. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар 2,0 сая иргэнийг 76 гишүүн төрд төлөөлж болох заалт оруулсан. Одоо . Явцуу эрх ашиг харагдаж байна. Үүнийг Ардчилсан нам эсэргүүцэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.