СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-05-02

НӨАТ-ын хуурамч падаанаар 187 тэрбум төгрөгийн баримт шивжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хуурамч падаанаар их хэмжээний мөнгө луйвардсан зургаан хүнд НПГ-аас дахин яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлээд байна.

У.Алтанзаяа, Г.Болдбаатар, Х.Чинтуяа, Б.Ануударь, Б.Отгонтуул, Б.Пүрэвдолгор нарт холбогдох, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэн ашигласан хэргийг 2020 оноос хойш шалгасан бөгөөд дээрх шүүх нэг удаа хэлэлцэн шийдвэрлэсэн ч дээд шатных нь шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон юм.

Эхнэр нөхөр болох У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар цахим орчинд НӨАТ-ын падаан худалдах зар байршуулан 2017-2021 оны хооронд давхардсан тоогоор 1570 аж ахуйн нэгжид хуурамч баримт борлуулж, компаниудыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан аж. Дээрх хүмүүс 2017-2021 оны хооронд “Мөнх тэнгэр констракшн”, “Дөл ананд констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи и си констракшн”, “Эй ти эс и”, “Ананд финанс” зэрэг үйл ажиллагаа явуулдаггүй компанийн эрхийг худалдан авч, 1537 аж ахуйн нэгжид ямар нэг бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг НӨАТ-ын падааныг татварын байгууллагын программд оруулж, 18.7 тэрбум гаруй төгрөгийн татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт үйлдсэн юм. Эл гэмт хэргийг үйлдэж олсон мөнгөөрөө У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар Сүхбаатар дүүргийн нутаг, 11 дүгээр хороололд хоёр орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 1.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Алтан хөндий цогцолбор” хэмээх амралтын газрыг эд хөрөнгийн хамт, хүүхдүүдийнхээ нэр дээр “Рэнж ровер”, “Тоёота хариер”, “Тоёота кроун” зэрэг автомашин худалдан авч ашиглаж байсан билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.