СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-19

🔴О.Номинчимэг: Стадионы эргэн тойрны газрын үнэлгээ 245 тэрбум төгрөг болж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг болон "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ж.Энхжаргалан нар мэдээлэл өгч байна.

Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг:

-НИХТ-ын ээлжит хуралдаанаар "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчид авахаар шийдвэрлэсэн. Бид нар зарсан байгаа газрын асуудлыг АТГ-т шалгуулахаар өргөдлөө өгсөн байгаа.

. Өчигдөр бид 51 хувийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Цаашид "Төв цэнгэлдэх хүрээлэн"-г залуус хүүхдүүдийн биеийн тамир, спорт, соёл урлагийн хэрэгцээг хангасан төв байгаасай гэж хүсэж байна.

. Үүний тулд Засгийн газрын тогтоол гаргана.

Ингэснээр ямар нэгэн Засаг дарга, газрын албаны дарга нарын дур мэдсэн шийдвэрээр газрыг жижиглэж, орон сууц бариулахгүй байх зорилготой. Газраа хамгаалж авсны дараа наадам, хүүхэд залуучуудынхаа урлаг соёл, спортыг хөгжүүлэхэд зорьсон ногоон байгууламж хийхээр зорьж байна.

Улаанбаатар хотод орчин үеийн жишигт нийцсэн стадион барихаар ажиллаж байгаа. гэв. 

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ж.Энхжаргалан хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө. 

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: 

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлийг хэрхэн эхлүүлэх вэ?

-Хамгийн түрүүнд Үндэсний их баяр наадмаа сайн зохион байгуулах ажил бий. Төв цэнгэлдэх хүрээлэн олон жилийн хугацаанд оршин тогтносон боловч орц гарц, шат, бариул, ариун цэврийн өрөө гээд асуудал бий. Засах боломжтойг засаж сайжруулаад, баяр наадмаа хийнэ.

Үүний дараа ". Автомашины зогсоол, ногоон байгууламж нь хангалттай байлгахын тулд яаж зөв төлөвлөлт хийхийг судлаад олон нийтэд танилцуулна.

-Та өөрөө арга хэмжээ зохион байгуулдаг газрын захирал хүн. Ямар нэг ашиг сонирхлын зөрчил гаргахгүйгээр ажиллаж чадах уу?

-Чадна. .

-Ямар шалгуураар төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон бэ. Хамт өрсөлдсөн, энэ албан тушаалд судлагдсан хүн бий юу?

-. Тухайн салбараа хамгийн сайн мэдэх залуу хүний хувьд зовлон жаргалыг нь мэдэх, бизнесийн туршлагатай, хийх итгэл үнэмшилтэй хүнийг нь томилсон болов уу гэж бодож байна.

-Нийслэлийн зүгээс танд санал тавьсан гэж ойлгож болох уу?

-Тийм.

-Наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх тойроод худалдаа, үйлчилгээ их гардаг. Үүнийг цэгцэлнэ гэж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Цэгцэлнэ гэдэг нь огт байхгүй болгоно гэсэн үг биш. Төлөвлөлтөө сайжруулъя гэж байгаа юм. Засаг даргын зах шиг байна гэсэн нь үнэн шүү дээ. Бид томруулсан сумын төвийн хэмжээний нөхцөл байдалтай байгаа. Нөхцөл байдлыг харвал үнэхээр өрөвдөлтэй. Мөнгө олдог уу олдог. .

Ашигтай ажиллах бүрэн боломжтой. Иргэдийн хардаж байгаа шиг татаас авах зэрэг зүйл байхгүй. Ашигтай ажиллах бүрэн боломжтой. Үүнийг хийж үзүүлье гэж бодож байна.

-Энэ жилийн наадам таримал зүлэг дээр болно гэх мэдээлэл бий. Одоо байгаа хиймэл зүлгийг хуулна гэдэг нь хэр бодитой мэдээлэл бий?

-Амьд зүлэг худлаа гэж бодож байна. Учир нь үндэсний их баяр наадмын дараа олон тоглолт болдог. Өнгөрсөн жил багтахаа байсан. Тэгэхээр хамгийн сайн чанарын хиймэл зүлэг байсан нь зөв.

-Төсөв мөнгө нь яах вэ. Засвар шинэчлэлийн ажил нэлээд яригдаж байна. Энэ бүгд нийслэлийн төсвөөс гарах уу. Цаашлаад IPO гаргана гэдэг асуудал ч яригдлаа??

-Үндэсний их баяр наадамд жил бүр тавигддаг төсөв нь тавигдах байх. Тэр хүрээндээ сайжруулалтууд нь хийгдэнэ. Ер нь капитал засвар хийхгүй гэж бодож байгаа.

Шинэ төлөвлөлтөө богино хугацаанд боловсруулаад олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлнэ. . Ингэж нээлттэй, олон нийтийн хяналттай, хувьцаат компани болох замдаа орно.

. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө хийж 12.6 га газартаа энэ чиглэлээр дагнасан олон улсын том зургийн компаниудтай холбоо тогтоож, зөвлөх үйлчилгээг нь аваад энэ талбайд хэдэн хүний суудалтай, зөв төлөвлөлттэй цэнгэлдэх хийж чадах вэ гэдгээ тодорхойлно.

-Менежментийн хувьд Төв цэнгэлдэх өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах уу?

-Би энэ салбарт ажиллаж байгаа, салбараа мэддэг хүний хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлээд, дээрээс нь ашигтай ажиллаад, улсын төсөвтөө нэмэр болдог Төв цэнгэлдэх хүрээлэн болох бүрэн боломжтой гэж бодож байна. Жилд хэдэн тоглолт болж, хэдэн зуун сая төгрөг эргэлддэг вэ, дотоодын нөөц бололцоо нь хэр байдаг вэ зэргийг мэдэж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.