СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Азидаа нэр хүнд бүхий шинэ мулти цэнгэлдэх хүрээлэн байгуулна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө.

 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийн нийслэлийн өмчид авсан. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно” гэдгийг онцлов.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг  100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.

Ж.Энхжаргалан нь BRB компанийн үүсгэн байгуулагч, XMF-ийг үүсгэн байгуулагч юм. "Нийслэлийн засаг даргаас өмчийг бүрэн гүйцэт хүлээж авах, удахгүй болох төрийн их баяр наадмын бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулах, цаашлаад жилийн дөрвөн улирал ашиглалттай урлаг соёл спортын арга хэмжээ явдаг бүрэн автомат дээвэртэй орчин үеийн 20-30 мянган хүний суудалтай Азидаа нэр хүнд бүхий шинэ мулти цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийг олон нийтэд танилцуулах, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан IPO гаргах бэлтгэл ажлыг хангах үүргийг хүлээж авлаа" гэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.