Өөрийгөө боомилох гэж байсан иргэнийг аварчээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэнээс цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 20 минутад “Салсан нөхөр маань амиа хорлоно гээд 20 минутын өмнө ярьсан, автомашинтайгаа аймгийн хойд зүг рүү явж байгаа” гэх мэдээлэл ирүүлжээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбажав нь тухайн иргэнийг аймгийн төвөөс 2км-ийн хойд зүгт байрлах өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилох гэж байхад нь таслан зогсоож, амь насыг нь аварчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.