СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төв аймагт байрлах дөрвөн Хөдөлмөр зусланд өнгөрөгч намар 210 хүүхэд амарчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Төв аймгийн Баянчандмань, Жаргалант, Мөнгөнморьт, Эрдэнэсант суманд хүүхэд багачуудыг амьдрах ухаанд сургах, хөдөлмөрт бэлтгэх “Хүүхдийн хөдөлмөр зуслан” үйл ажиллагаагаа явуулж байна. Тус зусланд 2023 оны байдлаар 210 хүүхэд амарчээ.

Хөдөлмөр зуслан анх Эрдэнэсант суманд 2022 оны 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орж байсан бол Баянчандмань, Жаргалант, Мөнгөнморьт суманд 2023 оны 8 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Тус зуслан уламжлалт зан заншлаа танин мэдэх, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, эрүүл агаарт амрах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлгэцийн хамаарлаас урьдчилан сэргийлэх гэх мэт олон талын хүмүүжил, төлөвшил олгох зорилготой юм.

Энэхүү зуслангийн талаар Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 6 дугаар ангийн сурагч Б.Ариунсувдаас тодруулахад, “Би өнгөрсөн оны 8 дугаар сард Эрдэнэсант сумын Хөдөлмөр зусланд амарсан. Энэ үеэр олон найз нөхөдтэй болж, мал маллах арга ухаанд суралцан, хүнсний ногоо тарьсан. Бас шинэ ногоогоор өөрсдөө зохиомжлоод салат хийсэн нь сонирхолтой байсан. Ингэснээр ээждээ хоолоо хийхэд нь тусалж чаддаг болсон, мөн цагаан идээ боловсруулах мэдлэгтэй болсон” гэв. 

Уг зуслан нь сурлагын хоцрогдлыг арилгах, цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн бага ангид Steam сургалт, дунд болон ахлах ангид англи хэл, математик, хөгжим, биеийн тамир, “Оролцоод хөгжье” гэсэн аргачлалын хүрээнд сургалтууд зохион байгуулдаг байна.

Хүүхдийн Хөдөлмөр зуслангийн байршил: 

Баянчандмань сумын “Хүүхдийн хөдөлмөр зуслан” Улаанбаатар хотоос 72 км, аймгийн төвөөс 110 км зайд Доргонотын ам

Жаргалант сумын Хөдөлмөр зуслан Улаанбаатар хотоос 135 км, аймгийн төвөөс 120 км, сумын төвөөс 3 орчим км-ийн зайд

Мөнгөнморьт сум Улаанбаатар хотоос 220 км, аймгийн төвөөс 190 км, сумын төвөөс 5 орчим км-ийн зайд

Эрдэнэсант суманд Улаанбаатар хотоос 216 км, аймгийн төвөөс 256 км зайд Дэвсэн булагт байрладаг.

Эх сурвалж: Монцаме агентлаг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.