СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянхонгор аймгийн театрын дарга, нягтлан бодогч нар ял авах уу

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 12-18-нд эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургааг нь шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Тэдгээрийн дунд ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуунтай /УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах/ хамтарч албан тушаалаа урвуулан сургуулийнхаа хөрөнгөөс завшсан хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн хэрэг багтжээ.

Мөн Баянхонгор аймгийн С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын дарга Б.Пүрэвдагва, нягтлан бодогч Э.Эрдэнэхүү нарт холбогдох хэргийг шалгаж дууссан аж.

Тэд тус театрын нярвын албан тушаалд Э.Эрдэнэхүүгийн хамаарал бүхий хүн буюу нагац эгч С.Долгормааг нь томилж, ажиллаагүй хугацаанд нь цалин урамшуулал олгосон хэрэгт холбогдсон аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.