СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-16

Л.Оюун-Эрдэнэ: Хотын газар, Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой бүгдийг АТГ-т шилжүүл

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Ам л нээвэл “...Авлига”, сав л хийвэл “...Нүүрсний хулгай, нийтийн тээвэр, нийслэлийн газар, Хөгжлийн банк, “Эрдэнэтийн 49”, Оюу толгой, Бүлэглэл..” гээд байдаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын үеэр олон нийтэд хандаж тун “томоотой” мэндчилгээ хүргэсэн. Гэхдээ уяачидтай хийсэн “Монгол хууч”-аараа “...Даяаршиж байгаа дэлхий дээр дангааршиж яаж үлдэх вэ гэдэг бол асуудал юм.

Бидэнд мэдээж их түүх бий. Энэ нүүдэлчин соёл иргэншил, баяр наадам, цагаан сар бол бидний үндэсний ялгарал юм.

Гэхдээ цар тахалтай, дэлхийн олимп хүртэл хойшилсон хүнд үед Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг хойшлуулах том жагсаал болсон. Яагаад 99 жил, эсвэл 101 жил дээр биш гэж.

Ер нь “чимээгүй олонх” гэдэг үг байдаг. Олонх мөртлөө чимээгүй байгаад байдаг. Олонх өөрийгөө илэрхийлэхгүй байж байгаад өөрийнхөө эрх ашгийг зөрчүүлж, үнэт зүйлээ алддаг. Үүнээс болж зарим улс тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө алддаг.  Өөрөөр хэлбэл, улс орон яагаад урагшлан хөгжсөн, уруудан доройтсон тухай ойлголт юм. Ер нь бидний ялгарах гэж байгаа бүх зүйлийг ялгарахгүй болгох том бодлого явж байвал яах вэ. Энэ дээр бид анхаарах ёстой” гэж ярьсан юм.

Тэгвэл уржигдрын Засгийн газрын хуралдаан дээр нөгөө л авлига, хулгайн талаар ярьж, зарим шийдвэрийг гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баялгийн лицензийн сонсгол, нийслэлийн газрын сонсгол, нийтийн тээврийн сонсголыг хийлгэхээр холбогдох албан тушаалтнуудыг шахаж эхэлсэн байна

Мөн тэрбээр “...Газартай холбоотой асуудлыг тэр чигт нь АТГ-т шилжүүл. Бас Хөрөнгө оруулалтын эх хуульд оролцсон бүх хүн, ” гэсэн байна.

Түүнчлэн “...Иргэдийн мэдэх эрх хангагдах тусам мундаг зүйл яриад байгаа хүмүүсийн бодит үнэн илчлэгдэх болно. Баялгийн лиценз, нийслэлийн газрыг хэн хэн авсан талаарх мэдээлэл ил болсоор байна. Нөгөө л бүлэглэл өнөөдрийн тэгш бус байдлыг үүсгэснийг эндээс ойлгох болно. Ойлгох тусам олон нийтийн дэмжлэг нэмэгдэнэ. Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно. Усны түвшин өдрөөс өдөрт өндөрсөж, нэмэгдэж байгаа шүү. Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.ГАРЬД

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 31 (7275)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
9 сарын өмнө
172.56.186.224

Syrjin tarih l yumdaa daanch yr dyn baihgyi hudalaa syr odoo bolsoon olon dahin syrjin hooson yarih hereggyi ulam l ner gyi bolno doo

Зочин
9 сарын өмнө
66.181.161.220

Jaahan uhaan zaalgah heregtei hyatadaar tenej demiirdeg shigee bval hetsuu

Зочин
9 сарын өмнө
76.146.59.225

Худлаал биз

Зочин
9 сарын өмнө
76.146.59.225

Худлаал биз

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.